Round Lab - Pine Cica Calming Ampoule

Гормоны үрэвсэл, батга,  арьсны улайлт (Rosacea) хурдан намжаах анагаагч бүтээгдэхүүн.

 

Нарс мод навчны ханд, ургамлын гаралтай уураг гликопротейн, 5-CICA орцуудыг хослуулсан өвөрмөц найрлага болох 80.4% Pine Cica Active-ийн найрлагатай ампул нь гадны өдөөлтөөс үүдэлтэй арьсны эмгэгийг арилгах, арьсны нөхөн төлжилтийг хурдасгах үйлчилгээтэй.

 

🌲 Арьсны үрэвсэл намжаана

🌲Улайлт багасгана

🌲Батга цэвэрлэнэ

🌲 Арьсан бүрхүүлийг бэхжүүлнэ

 

Бүх төрлийн арьсны цочрол эмзэгшлийг намжаан, тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ.

Найрлага:
  • Гиарулоны хүчил нь чийгшлийг шахаж, арьсыг толигор, гэрэлтсэн болгоно.
  • Жижиг молекулын хэмжээтэй Гидролизжүүлсэн гиалуроны хүчил нь арьсны гүнд илүү сайн нэвтэрдэг. Чийгийг сэргээж, үрчлээ ба харагдах байдлыг багасгахад тусална. Арьсыг булбарай болгож, хуурайшсан арьсыг чийгшүүлнэ.
  • Азийн хүчил (Asiatic Acid) нь хүчтэй антиоксидант бөгөөд цочирдсон арьсны үрэвслийг бууруулдаг
  • Мадекасын хүчил (Madecassic Acid) нь үрэвсэл, улайлт, хуурайшилтыг багасгаж арьсыг толигор болгож, батга, Rosacea зэрэг арьсны өвчинд тустай.
  • Каприлоил салицилийн хүчил (Capryloyl Salicylic Acid) нь нарийн үрчлээс болон хэт пигментацийн харагдах байдлыг сайжруулахад тусалдаг.

Тонерын дараа нүүрэндээ нэгээс хоёр дуслыг түрхээд бүрэн шингэтэл зөөлөн товшиж арьсанд шингээнэ.



ҮРЭВСЭЛТЭЙ,
УЛАЙЛТТАЙ,
ЭМЗЭГШСЭН,
БАТГАТАЙ
АРЬСЫГ
ТАЙВШРУУЛЖ,
ЧИЙГШҮҮЛЖ,
АНАГААГЧ АМПУЛ

2024 Olive Young Brand Awards Ялагч