Round Lab - 1025 Dokdo Cleansing Oil

Нүүрний будаг, арьсны илүүдэл тослог, хар батга, нарийн ширхэгтэй тоосонцор, бохирдлыг арилгахад туслах хөнгөн цэвэрлэгч тос.

 

  • Байгалийн гаралтай орц найрлагатай цэвэрлэгч тос нь эмульсжиж, сүүн цагаан өнгөтэй болохдоо арьсан дээрх бохирдлыг уусган арилгана.
  • Найрлаган дахь далайн гүний ус нь байгалийн гаралтай 72 төрлийн эрдэс бодисыг (магни, кальци, цайр) өндөр тунтай агуулсан учир арьсны чийгийн тэнцвэрийг хадгалахад тусалдаг.
Найрлага:
  • Ceramide NP нь арьсны чийгийн тэнцвэрийг хадгалах гайхалтай чадвартай, хуурай, хөгшрөлттэй арьсанд зориулсан арьсны бүрхүүлийг бэхжүүлдэг.
  • Примрозын тос (Evening Primrose Oil) нь маш сайн тайвшруулах үйлчилгээтэй антиоксидант юм.
  • Citrus Aurantium Bergamia (Бергамот) жимсний тос нь нүх сүвийг нээж, арьсны тослогийг хянахад тусалдаг. 
  • Salvia Officinalis (Sage) тос нь хуурайшилт, цочролыг тайвшруулна.
  1. Гараа угааж хатаасны дараа хуурай арьсандаа түрхээд нүүрэндээ иллэг хийж нүүрний будаг, бохирдлыг хайлуулна.
  2. Иллэг хийснийхээ дараа цэвэршүүлэх тосонд бага зэрэг ус хийж эмульс болгоход тос нь сүүн цагаан өнгөтэй болно.
  3. Бүлээн усаар сайтар зайлж угаана.

 

Хар батга арилгахдаа:

  1. Тосыг хар батгатай хэсэгтээ хангалттай түрхэнэ.
  2. 5 минут байлгаад иллэг хийж хар батгыг хайлуулна.




АРЬСНЫ БОХИРДОЛ,
НҮҮРНИЙ БУДАГ,
ИЛҮҮДЭЛ ТОСЛОГ,
БА ХАР БАТГЫГ ЦЭВЭРЛЭГЧ CLEANSING OIL