Round Lab - Birch Joice Moisturizing Sunscreen

Чийгшүүлэгч нарны тос нь таны арьсыг хортой хэт ягаан туяанаас хамгаалж, арьсыг vita-aqua барьераар дүүргэж чийгшүүлнэ.

Арьсыг хортой хэт ягаан туяанаас (UVA, UVB) SPF45+, PA++++ хамгаална.

 

☀️ 10 цагийн туршид нарнаас хамгаалах чадвартай.

☀️ Электрон дэлгэц буюу цэнхэр туяанаас хамгаална.

☀️ Хус модны шүүс нь арьсыг чийгшүүлж, чийгшлийг хадгална. 

Найрлага:
  • Глицерил глюкозид нь арьсны ферментийн антиоксидантыг нэмэгдүүлэх ба нь арьсны хүрээлэн буй орчны хамгаалалтыг сайжруулдаг. Мөн арьсны шингэн алдагдах байдлыг бууруулна.
  • Гомосалат нь хэт ягаан туяаг шингээж, арьсыг наранд түлэгдэхээс хамгаалж, арьсны хорт хавдар, арьсны эрт хөгшрөлтөөс сэргийлдэг.
  • Ниацинамид нь гиперпигментацийг бууруулж, арьсыг цайруулна. Мөн экзем, батга болон бусад үрэвслээс үүдэлтэй улайлтыг арилгахад тусалдаг.

Наранд гарахаас 15 минутын өмнө жигд түрхэнэ.

Нарнаас хамгаалах арга хэмжээ:
Наранд удаан ил гарах нь арьсны хорт хавдар болон эрт хөгшрөлтийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Энэ эрсдлийг бууруулахын тулд 15 ба түүнээс дээш өргөн хүрээний SPF-тэй нарнаас хамгаалах тосыг тогтмол хэрэглэх нарнаас хамгаалах бусад арга хэмжээ авах ( наранд байх хугацааг хязгаарлах, ялангуяа өглөөний 10 цагаас 14 цаг хүртэл, урт ханцуйтай цамц, өмд, малгай өмсөх, болон нарны шил зүүх гэх мэт).
– 6 сар хүртэлх насны хүүхдүүд: Эмчээс зөвлөгөө авна уу.
– Дор хаяж 2 цаг тутамд дахин түрхэнэ.
– Усанд орох, хөлрөх үед нарнаас хамгаалах тос түрхэнэ.




ХУС МОДНЫ ШҮҮСНЭЭС ГАРГАЖ АВСАН ЧИЙГШҮҮЛЭГЧ НАРНЫ ТОС

 

Амин хүчил, эрдэс бодис, хусны шүүсний витаминууд нь арьсыг хуурайшихаас хамгаалж, чийгшлийг алдагдуулахаас сэргийлж арьсанд чийгэн бүрхүүл бие болгоно.

 

 

 

Хус модны шүүс нь үрэвслийг намдаан арьсыг тэжээж, эрдэс бодис, фермент, уураг, антиоксидантаар арьсыг цэвэршүүлж, чийгшүүлнэ.